Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган боомтоор шатахуун тээвэрлэнэ

Ховд аймгийн Онцгой комиссын гишүүд энэ сарын 24-нд хуралдаж, найман асуудал хэлэлцэн, зохих шийдвэрийг гаргалаа.  

Одоогийн байдлаар Улаанбаатар хот, бусад бүс нутгаас аймгийн төв буюу Жаргалант суманд ирсэн, гэрийн ажиглалтад байгаа 233 иргэн байна. Тэдгээр иргэнд Жаргалант сумын ЗДТГ, Онцгой комиссоос томилсон ажлын багийнхан хяналт тавьж байгаа.

Одоогоор халдварын ямар нэгэн тохиолдол илрээгүй. Тусгаарлах байранд ажиглаж буй иргэн байхгүй гэж мэргэжлийн байгууллагаас албан ёсоор мэдээллээ.

Улаанбаатар хот болон зарим аймагт коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаа тул цаашид орон нутагтаа хяналтыг сайжруулж, хурдавчилсан оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлэн, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхааруулав.

Түүнчлэн Ховд аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 12-14-ний өдөр хүчтэй салхи шуурч, ААНБ, иргэдэд хохирол учирсан. Энэ удаагийн хурлаар тус асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ.

Хүчтэйсалхины улмаас Зэрэг, Чандмань, Дуут, Ховд, Дөргөн, Дарви, Мөнххайрхан гэх мэт 11 сумын 46 гэр унаснаас 35 нь ашиглах ямарч боломжгүй болсон байна. Мөн 70 гаруй хашаа, 8 байшингийн дээвэр, нэг тоглоомын талбай, хоёр автомашины шил хагарсан, Дөргөн, Зэрэг суманд үүрэн холбооны сүлжээний цамхаг хугарч унаснаас нийт 63 сая гаруй төгрөгийн хохирол учирсанаж. Энэхүү мэдээллийг дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор Улсын Онцгой комисст уламжилж, шийдвэрлүүлэхээр болов.

Сүүлийн үедшатахууны үнэ нэмэгдэж болзошгүй байна. Иймээс Шунхлай, М-Ойл ХХК-иуд БНХАУ-аас шатахуун тээвэрлэж, Ховд аймгийн Булган сумын “Булган боомт”-оор дамжуулан оруулж ирэх хүсэлтийг Улсын Онцгой комисст уламжилжээ. Энэ ажлыг Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн зохион байгуулж ажиллах үүрэг өгсөн гэжХовд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ