Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АОК: Говь-Алтай аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

Аймгууд Улаанбаатарт гацсан иргэдээ татан авах ажиллагааг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Ингэхдээ Улаанбаатараас гарахад шинжилгээ авч, сөрөг гарсан иргэдийг орон нутаг руу нь буцаасан юм. Гэвч харамсалтай нь Улаанбаатараас Ховд руу явсан хоёр иргэний ПСР шинжилгээ эерэг гарч, тус хоёр иргэнийг болон хамт явсан 41 хүнийг ХӨСҮТ-д авч ирэн тусгаарлаад байгаа юм. 


Мөн Улаанбаатараас Увс, Завхан, Дарханд очсон иргэдийн түргэвчилсэн оношлуурын шинжилгээ эерэг гарч, ПСР шинжилгээ хийгдэж байна. 

Түүнчлэн Говь-Алтай аймаг сэжигтэй тохиолдол гарсан талаар мэдээлэл цацагдсан. Харин уг мэдээлэлд тус аймгийн Онцгой комиссоос албан ёсоор тайлбар өглөө. Ингэхдээ Говь-Алтай аймагт Ковид-19-ийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй болно. Хуурамч мэдээлэл цацсан цахим хуудсуудыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иргэд та бүхэн хуурамч мэдээлэлд автахгүй байхыг хүсье. Говь-Алтай аймгийн Онцгой комисс" гэжээ. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ