Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Нямхүү: Үүргийн онгоцоор ирэх хүмүүсийг онцгой анхаарч байна


Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 284 хүн тусгаарлалтаас гарчээ. Манай улсын хувьд халдварын батлагдсан тохиолдол 38-д хүрснээс 10 хүн эдгэрсэн эмнэлгээс гарсан бол ХӨСҮТ-д 28 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. 
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:  “Өчигдөр ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Дархан-Уул, ХӨСҮТ-ийн лабораторт нийт 163 хүний сорьцонд шинжилгээ хийлээ. Бүгдэнд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 150 хүн авахад бэлэн болгож ор бэлдлээ.
Одоо бид чартер нислэгээр ирэх иргэддээ онцгой анхаарч ажиллах гэж байна. Оросоос ирсэн оюутнууд үндсэндээ 20-иод хоночихлоо. Давтан шинжилгээ хийж коронавирустэйг нь илрүүлсэн. Зарим нэгэнд нь 2, заримд нь 4 ч удаа шинжилгээ хийлээ. Дахин коронавирус илрээгүй учир Оросоор ирсэн оюутнууд эрсдэл дагуулахгүй гайгүй өнгөрнө гэж бид тооцож байна.” гэлээ.
У.МАНДАХ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ