Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дүү нартайгаа хамт халдвар авсан нь батлангуут ах нь зугтаажээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд коронавирусийн халдвар авсан иргэн зугтаасан мэдээлэл олон нийтийн анхааралд байна. Тус аймгийн хувьд халдварын томоохон голомт болж байгаа бөгөөд одоогоор нийт халдварын тоо 200 дөхөж байна. Сүүлийн 2 өдөр дараалан нэг гэр бүлийн хүмүүсээс олноор халдвар илрээд байна.
Зугтаасан эр 50 гаруй насных юм байна. Түүний дүү Н анх энэ сарын 1-нд халдвартай батлагдаж эмнэлэгт хэвтжээ. Сүүлд зугтаадаг эр Б болон дүүгийнх нь 2 хүүхдээс шинжилгээ авахад халдвар авсан нь тогтоогджээ. Тиймээс эмнэлгийн байгууллагаас Б-тэй утсаар холбогдож гэртээ байхыг сануулсан байна. Эмнэлгийн баг очиж авах хооронд тэрээр гарч зугтаажээ. Цагдаагийн байгууллага 5 цаг орчмын дараа түүнийг саатуулсан байна.
Тэрээр зугтаасан талаараа “Шинжилгээний хариу сонсоод айсандаа гараад зугтаачихсан. Хаашаа ч очихоо мэдээгүй. Хүнтэй уулзаж хавьталд ороогүй” гэж мэдүүлжээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ