Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Налайх дүүргийн иргэнд үйлчилсэн эмнэлгийн эмч, ажилтны PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа


Налайх дүүргийн иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тухайн иргэнд үйлчилсэн эмнэлгийн эмч болон ажилтнаас түргэвчилсэн оношлуураар гурван удаа шинжилгээ авахад сөрөг буюу халдваргүй гарсан бөгөөд PCR шинжилгээний хариу мөн сөрөг гарчээ.
Дээрх асуудлаар Налайх дүүргийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс тодруулахад "Түргэвчилсэн оношлуураар 3 удаа шинжилгээ өгсөн иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан.
Мөн үйлчлүүлсэн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоож,  эмнэлгийн эмч, ажилтан гээд 147 сорьцыг PCR шинжилгээнд явуулсан байсан. PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Налайх дүүрэгт коронавирусийн халдварын голомт үүсээгүй, батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй" гэж мэдээллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ