Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Орхон аймагт онош нь батлагдсан нэг хүүхэд Эрдэнэт дэхь "Өргөө" кино театраар үйлчлүүлжээ

 
Орхон аймагт коронавирусийн 13 тохиолдол бүртгэгдээд буй. Үүнтэй холбогдуулан аймгийн онцгой комисс хуралджээ. Энэ талаарх мэдээллийг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батлут өөрийн фэйсбүүк хуудаснаа оруулсан байна.
13 ИРГЭНИЙ МАРШРУТЫГ ТОГТООХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. УДАХГҮЙ ОЛОН НИЙТЭД ЗАРЛАНА
  • Батлагдсан 13 тохиолдлын дийлэнх нь Эрдэнэт Өртөө буюу Вокзалд ажиллаж амьдардаг хүмүүс. Тэдний биеийн байдал хэвийн байна.
  • Эдгээрийн 4 нь 6-12 насны хүүхэд, 9 нь 29-62 насны том хүн. Тэднийг ХӨСҮТ рүү шилжүүллээ.
  • Батлагдсан тохиолдлуудын дунд худалдаа, үйлчилгээний газруудаар явсан хүн цөөнгүй байна.
  • Мөн 11-р сарын 7нд Өргөө кино театраар үйлчлүүлсэн хүн байна. Тухайн өдөр тус театраар үйлчлүүлсэн хүмүүс Онцгой комиссын Шуурхай штабын 70359099 дугаарт хандаж, шинжилгээнд хамрагдах боломжтой. Үнэ төлбөргүй.
  • Эрдэнэт хотод ЭМЯ-аас 15 мянган ширхэг оношлуур нэмж авлаа
  • Хотын хэмжээнд шинжилгээ авах 13 цэгийг нэмж байгууллаа.
  • Хүнс хангалтад 198 автомашин явж байна. Хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл хот руу чөлөөтэй нэвтэрч буй. Хүнс хангалт тасрахгүй гэжээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ