Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Согтууруулах ундааны лангуугаа дархлаа дэмжих бүтээгдэхүүний лангуу болгожээ


Сүхбаатар /МОНЦАМЭ/.
Сүхбаатар аймгийн Далайбулаг супермаркет архи, согтууруулах ундааны лангуугаа дархлаа дэмжих бүтээгдэхүүний лангуу болгожээ. Эдгээр бүтээгдэхүүний эрэлт их байгаа ч тус дэлгүүрийн зүгээс үнээ огт нэмээгүй байна. Энд нийт 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа юм.
Энэхүү дэлгүүр ойрын өдрүүдэд өдрийн цагаар маш их ачаалалтай байгаа бөгөөд оройн цагаар үйлчлүүлэгч бараг явахгүй байгаа гэнэ. Харин хүн бүр амны хаалтаа маш сайн зүүж үйлчлүүлж байгаа гэдгийг супермаркетийн менежер хэллээ.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 17-ныг дуустал архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон эдгээр өдрүүдэд томоохон дэлгүүр, хүнсний худалдааны төв, супермаркетуудыг энэхүү давалгаанд нэгдэхийг тэд уриалж байлаа. 
https://montsame.mn/mn/read/242982
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ