Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөлд энэ сарыг дуустал архи, согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ


Хөвсгөл аймагт энэ  сарын 30-ныг дуустал архи согтууруулах ундааг худалдан борлуулах, үйлчлэхийг бүрэн хориглосон шийдвэр гаргажээ. Энэ сард Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр зэрэг тэмдэглэлт баярууд болдог учраас иргэд олноор цуглах, архи согтууруулах ундаа хэрэглэх зэрэг эрсдэл үүсэж болзошгүй учраас аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, үйлчлэхийг хориглосон байна. Энэ шийдвэртэй холбогдуулан тус аймгийн архи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаас үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй байна. 
Нэмж мэдээлэхэд, Улсын онцгой коимсс өчигдөр хуралдаж Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон билээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ