Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний үүрэг чиглэлийг хариуцсан дарга нарт өглөө



Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өчигдөр 15.00 цагт хуралдлаа. Уг өргөтөсөн хуралдаанаар аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээг чиглэл бүрт хариуцсан дарга нарт үүрэг болголоо. Үүнд:
-ХХААГ-т хүнсний асуудал болон гол нэрийн бүтээгдэхүүн махны эрэлт их байгаатай холбогдуулан мах нийлүүлэлтийг зохицуулах талаар,
-ХХҮГ-т эмзэг болон ХБИ-ийн хоол хүнсний асуудалд анхаарч Хүнсний багц гаргах талаар
-БОАЖГ-т иргэдийн түлээ нүүрсний асуудлыг шийдвэрлэх
-ЦАГДААГИЙН ГАЗАР болон ГБХЗХГ-т Ахуйн хүрээний архидалтын асуудал үүнээс болж гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Тогтмол 24 цагаар утасны дугаар ажиллуулах
-БСУГ, ГБХЗХГ, Сургуулийн захирал нарт Хүүхдүүдийг гэртээ байх хугацаанд хөгжүүлэх, үр дүнтэй цахим арга хэмжээг зохион байгуулах
-Сүхбаатар сумын засаг даргад СӨХ-тойгоо хамтран, орц хонгил ариутгал цэвэрлэгээг тогтмол хийх, хяналт тавих, хог хаягдал устгах тээвэрлэх тал дээр анхаарах, ахуйн хог хаягдал тээвэрлэх ажлыг хийж байгаа хүмүүст халдвар аюулгүй байдлыг дээд зэргээр сахиулах заавар зөвлөмж өгөх
-Татварын албанд аймгийн татварын орлого бүрдүүлэх тал дээр цахимаар ажиллах зэрэг арга хэмжээг яаралтай хийж хэрэгжүүлэхийг, мөн яаж ажиллах талаар чиглэл бүрээр яаралтай төлөвлөгөө гаргахыг үүрэг болголоо.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ