Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улсын Онцгой Комиссын дарга зүүн гурван аймгийн засаг дарга нарт үүрэг өгөв


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна.
Мөн 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орж, салхи 16, 17-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй байгааг анхааруулсан.
Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарыг энэ сарын 16-нд зохион байгуулагдах Монгол Ардын Намын Бага хуралд ирж оролцохгүй байх, тухайн орон нутагтаа урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин үүрэг болголоо.
Дашрамд дурдахад, аймгийн засаг дарга тухайн орон нутгийнхаа онцгой комиссын даргалдаг юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ