Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Алтанбулаг" боомтын үйл ажиллагааг ТҮР ЗОГСООЛОО


Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2020.11.02/ ээлжит мэдээллээ өгөх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнгөрсөн амралтын хоёр өдөр коронавирусний халдварын шинжилгээ хийсэн иргэдийн есөөс нь халдвар илэрсэн талаар мэдээлсэн билээ.
Тэдний тав нь "Алтанбулаг" боомтоор орж ирсэн тээврийн жолооч байсан нь тогтоогдсон байдаг. Түүнчлэн ОХУ-ын Хиагтын раойнд халдвар илэрсэн байна.
Энэ мэт нөхцөл байдлаас үүдэж Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өнгөрсөн ням /2020.11.01/ гарагт хуралдаж, "Алтанбулаг" чөлөөт бүсийг түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ.
Иймд иргэд та бүхэн олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулан явахгүй байх мөн үйлчилгээний төвүүдээр үйлчлэхдээ маскаа тогтмол зүүж байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ