Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Оросын мэдээллийн сайтын эрхлэгч өөрийгөө шатаажээ


ОХУ-ын Нижний Новгород хотод төвтэй “КозаПресс” сайтын эрхлэгч Ирина Славина өөрийгөө шатааж амиа хорлосон байна.
Амиа хорлодог өдрийнхөө өглөө тэрбээр фейсбүүк хуудастаа “Миний үхэлд ОХУ-ыг буруутгаарай” гэх утгатай зүйл бичсэн байжээ.
Түүний эрхэлдэг сайт нь “Нээлттэй Орос” ардчиллыг дэмжигч группийн үйл ажиллагааг илтэд дэмждэг, ОХУ-ын эрх баригчдыг нээлттэй шүүмжилдэг гэдгээрээ алдартай.
Нижний Новгород хотын мөрдөн шалгах хороо Горькийн гудамжин дахь сандал дээр өөрийгөө шатааж буй хэд, хэдэн дүрс бичлэгийг хураан авч шалгалт явуулж байна.
Дээрх дүрс бичлэг дээр нэгэн эр түүнийг аврахын тулд хүрмээрээ хэд, хэдэн дарж байгаа, мөн хатуу зүйлээр амь хохирогчийн биед хүрч буй үйл явдал бичигджээ.
Ирина Славинагийн эрхлэн гаргадаг сайт нь “баримттай мэдээлнэ”, “цензургүй” гэх уриатай байсан аж. Өнгөрсөн жил Владимир Путиныг илт буруутгасан хэд, хэдэн нийтлэл бичиж байсан удаатай.
ОХУ-ын Мөрдөн шалгах хороо Ирина Славинагийн амиа хорлох болсон шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ажлын хэсэг байгуулжээ.

Эх сурвалж: BBC
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ