Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Н.Батсүмбэрэл газартай холбоотой 1500 асуудлыг шийдвэрлэж өгчээ



Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлээр ахлуулсан Газар эзэмших, ашиглах эрхэд хяналт тавих зөвлөл нийт 10 гаруй хуралдаанаар 1500 орчим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, газар эзэмших, ашиглах 598 эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан бол газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн 630 асуудлыг шийдвэрлэж өгчээ. Мөн газар эзэмших 216 эрхийг баталгаажуулж өгсөн байна. Дүүргийн Засаг дарга болсноос хойш Н.Батсүмбэрэл газрын маргаан, газар өмчлөх, эзэмшихтэй холбоотой асуудалд багагүй анхаарах болсон бөгөөд бусдын өмчлөх, эзэмших хүсэлтийг хав дарж, ашиг сонирхлын зөрчил гаргах болсон төрийн түшмэдтэй ч хатуу хариуцлага тооцож ажилласан аж.
Тухайлбал, дүүргийн газрын албанд ажиллаж байгаа зарим төрийн албан хаагчийн ширээнд газартай холбоотой 940 орчим асуудал хүлээгдэж байсныг шийдвэрлэж өгсөн байна. Мөн бусдын газрыг хууль бусаар булаах, аливаа иргэний асуудлыг шийдвэрлэхдаа авлига авах, хүнд суртал гаргасан гэх асуудлуудыг цэгцэлж, зарим төрийн албан хаагчдад хариуцлага тооцуулахаар зохих газарт нь ханджээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ