Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Багийн бага эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг анх удаа орон нутагт зохион байгуулав



Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар АШУҮИС-тай хамтран “Багийн бага эмчийн мэргэжил дээшлүүлэх” 45 хоногийн сургалтыг анх удаа орон нутагт зохион байгуулав.
Сургалтыг АШУҮИС-ийн Сувилахуйн танхимын мэргэжлийн багш нар удирдан чиглүүлж гарын авлага, номоор хангаж арга зүйн зөвлөгөө өгчээ. Сургалтад оролцсон 23 сумын 90 багийн эмч нарын сургалтын өмнөх тестийн үнэлгээ 68,7 хувь байсан бол сургалтын дараах үнэлгээ 81,2 хувь болж 12,5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Мөн багийн бага эмч нарт “Багийн эмчийн гарын авлага” номыг УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалангийн санхүүжилтээр, Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрөөс “Багийн эмчийн яаралтай тусламжийн иж бүрэн цүнх” болон 7 сумын багийн эмч нарын унааг шийдвэрлэсэн байна. Гарын авлагатай болсноор багийн эмч нарт чухал хэрэгцээт хэрэглэгдэхүүний тоог нэгээр нэмж, мэдлэгээ бататгах ач холбогдолтойгоос гадна “Багийн эмчийн яаралтай тусламжийн иж бүрэн цүнх”, унаагаар хангагдаж анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай, тасралтгүй хүргэх боломж бүрдэж байгаа ажээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ