Нярай хүүхдийн цогцос олдсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, энэ сарын 17-нд буюу өчигдөр Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээс хоёр сартай нярайн цогцос олдсон байна. Одоогоор цагдаагийн байгууллагаас нярайн эцэг эхийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, нярай ямар шалтгаанаар амиа алдсан, яагаад түүний цогцсыг хаясан зэрэг асуудлыг шалгаж тогтоохоор ажиллаж байна.