Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сайн дурын ажилтан Д.Дэлгэрмаа Эрүүл мэндийн яамны жуух бичгээр шагнууллаа



Сэлэнгэ/МОНЦАМЭ/.“Эрүүл, Сүрьеэгүй̆, Гоё ирээдүйн төлөө бид хамтдаа” уриатайгаар “Сүрьеэг устгая” үйлсэд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарынхан идэвхтэй ажиллаж байна.   

Эрүүл мэндийн ажилтны баярын өдрийг угтан хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хамт олноо манлайлан оролцсон Д.Дэлгэрмаа Эрүүл мэндийн яамны жуух бичгээр шагнуулсан байна.

Тэрээр Монголын Сүрьеэтэй̆ тэмцэх нийгэмлэгийн Сэлэнгэ аймгийн сайн дурын ажилтан юм. “Сүрьеэг устгая” үйлсэд оруулсан зүтгэлийг нь үнэлж түүнд энэхүү хүндтэй шагналыг олгожээ. Шагналыг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од гардуулан өгсөн байна. Сэлэнгэ аймгийн хувьд сүрьеэ, БЗДХ-ын өвчлөл өндөртэй аймгуудын тоонд ордог.

Ард иргэд болон олон нийтэд суурилсан үйл ажиллагааг өргөжүүлэн ажилласны үр дүнд сум бүр өөрийн онцлогт тохируулан  сүрьеэтэй өвчтөн,  ар гэрийнхэнд нь хүнсний талон болон түлээ нүүрсний хөнгөлөлт, төрөл бүрийн сургалт, халамжийн тэтгэмжид хамруулдаг байна. Мөн буцалтгүй тусламж үзүүлэх, витаминжуулах, атга будаа, ширхэг төмсний аян өрнүүлэх, ажил, орлогыг нэмэгдүүлэх зэргээр нийгэм, сэтгэл зүй, эдийн засгийн дэмжлэг үзүүлж, ялгаварлан гадуурхлыг бууруулах сайн санааны  ажлуудад сайн дурынхан идэвхтэй оролцдог байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ