Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймагт 10 иргэн тусгаарлалтад байна


Сэлэнгэ /МОНЦАМЭ/.
Тавдугаар сарын03-ны байдлаар Сэлэнгэ аймагт 10 иргэн тусгаарлалтад байна.
Эдгээр иргэд аймгийн төв Сүхбаатар суманд тусгаарлагдаж байгаа бөгөөд Ахмадын сувилал болон Нэгдсэн эмнэлэгт ажиглалтад байгаа ажээ. Мөн энэ өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт22иргэн гэрийн ажиглалтад байна.
Тус аймгийн Эрүүл мэндийн газрын шуурхай штабын өдөр тутмын мэдээг Онцгой байдлын газрынemer.selenge@yahoo.comхаягаар хүргүүлж, 7036105 утсанд мэдээлж байгаа аж. Мөн ЭМЯ-ныcorono.mohs@gmail.comхаягаар мэдээлэл хүргүүлжээ. Аймгийн ЭМС-аас коронавирусний халдвараас сэргийлэх, сургалт сурталчилгааны ажлыг эрчимтэй явуулж байна. Нэг өдрийн хугацаанд 43 хүнд сургалт сурталчилгаа хийж, гарын авлага, материал тараан долоон байгууллага, аж ахуйн нэгжийн1431метр квадрат талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн шуудангийнхоёр машинд тус тус ариутгал хийж,142 хүнд духны халуун хэмжигчээр үзэхэд халуурсан хүн байгаагүй байна. Мөн урьдчилан сэргийлэх чиглэлээр 28 мэдээллийг цахим орчинд байршуулж, 446 иргэнд түгээн ажиллажээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ