Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Явганаар 253 зорчигч хил нэвтэрчээ


Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Г.Баатар 3 дугаар сарын 27-ны өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.
Сэлэнгэ аймагт ажиглалтад байгаа 191 иргэний биеийн байдал хэвийн байна. Гурван хүний сорьцын хариу маргааш гарахаар хүлээгдэж байгаа бөгөөд иргэдийн эрүүл мэндийг тогтмол хянаж байна. Тусгаарлан ажиглах байруудад 25 эмнэлгийн мэргэжилтнүүдийг 14 хоногоор дайчлан ажиллуулж байгаа. Эдгээр ажиглалтад байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор есөн цэгт Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Хилийн цэргийн анги байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн хяналт тавин ажиллаж байна.
Алтанбулаг боомтын орох чиглэлээр 3 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт 34 тээврийн хэрэгсэл болон явганаар 253 зорчигч хил нэвтэрсэн байна. Зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч үзлэг, тандалт хийн ачааны автомашины жолоочоос бусад 222 зорчигчоос:
  • Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлоор 20, тусгаарлан ажиглахаар 14 зорчигчийг,
  • Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлоор таван зорчигчийг, Алтанбулаг сумын тусгаарлах байранд нэг зорчигчийг,
  • Баянбуурал амралтын газар руу ажиглалтад 149  зорчигчийг,
  • Дамжин өнгөрүүлэх байранд 33 иргэнийг шилжүүлээд байна. 



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ