Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сульхирын гурил энэ жил дахин үнэд оржээ



Завханы Ургамал, Дөрвөлжин гэхчлэн говийн сумдад ургадаг сульхир үнэд оржөнгөрсөн жилээс 10 мянган төгрөгөөр үнэ нь нэмэгджээ.Тус ургамал нь элсэнд ургадаг бөгөөд жил дамнан өнжиж ургадаг ажээ.Зах зээлд нэг кг нь 30-35 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.

Эмчилгээний зориулалтаар хүнсэнд хэрэглэдэг энэ ургамал энэ жил гарц сайн байсан байна. Гэсэн хэдий ч эрэлт ихтэйгээс үнэ нь өндөр байгаа аж. Хэдийгээр олдоц ихтэй байгаа ч үнэ нь өнгөрсөн жилийнхээсдахиннэмэгджээ.Өнгөрсөн жил кг нь 20-25 мянган төгрөг байсан суль, сульхир нь эрэлт маш их байна.Түрүү жилийн түүж цайруулж гараар тээрэмдсэн гурил бол илүү үнэтэй байгаа гэж худалдаачид хэлж байна.

Учир нь хар суль нь тэжээллэг чанар өндөр, шар суль нь эмчидгээний зориулалтаар хүмүүс их хэрэглэдэг болсон байна. Хэрэглээ маш өндөр болжээ.

Тиймээс олдоц ховор учир үнэд орж байх шиг байна гэв.Өнөөдөр Ургамал, Дөрвөлжин сумын иргэд харыг нь суль, шар өнгөтэйг нь сульхир гэж нэрлэдэг бөгөөд хар суль, цагаан суль (өвгөн суль) гэж ялгаж нэрлэдэг. Суль, сульхирыг намар үр нь боловсорч гүйцэх үед тэмээн хөсөгтэй олуулаа явж түүдэг байжээ. Харин одоо бол хэсэг бүлгээрээ нийлж унаа машинтай, майхантай тухтай түүдэг болсон байна.


Сульхир нь олон талын ашигтай ургамал юм

Сульхир нь элсний нүүдлийг тогтоон барих ач холбогдолтой төдийгүй таваас долоон жил ургаж байж үрлэж үрээ тараадаг учраас тархан ургах нь бага аж.

Мөн иргэд сульхирыг өнжөөхгүйгээр жил бүр замбараагүй түүж байгаа нь ургалт болон нөхөн сэргээгдэх, үрээ хаях боломжийг олгохгүй байна. Сүүлийн үед иргэд эмчилгээ, хүнс, ахуйн зориулалтаар ихээхэн хэрэглэх болсон нь ч устахад нөлөөлөх, улмаар цөлжилтийг нэмэгдүүлэх аюултай болжээ.

Иймээс энэхүү ургамлыг хамгаалах нь зүйтэй хэмээн байгаль орчны мэргэжилтнүүд зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар сульхир, хар сулийг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ явуулаагүй байна.  “Сульхирын гурил нь ходоод гэдэсний хямрал, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах, шээс хөөх болон бөөрний үйл ажиллагаанд сайны дээр тэжээллэг болохоор хүмүүс их хэрэглэдэгажээ.

Цайруулсан сулийг хуурч болгох, эсвэл түүхийгээр нүдэж тээрэмдэн гурил гаргаж авна. Цай хийцэлж уух, шөлтэй хоол, өрөм, тос зэрэгтэй хольж зуурч хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай ажээ.Ташрамд, Шивүүрт сульхир буюу Agriophyllum pungens нь элсэнд ургадаг ургамал ажээ. Хар өнгийн үр боловсруулдагтай холбоотой цул хар гэдэг үгнээс гаралтай учир ийн нэрийдсэн гэх нь ч бий. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ