Нийслэлийн Статистикийн хороо өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг долоо хоног бүр танилцуулдаг.
Энэ долоо хоногт үхрийн цул махны үнэ 120 төгрөгөөр буурсан бол хонины цул мах 78 төгрөгөөр өсчээ. Харин төмс, лууван, байцааны үнэ бага зэрэг өсч, хүрэн манжингийн үнэ буурсан байна.
Ноолуурын үнийн хувьд Дорнод аймаг 20 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол Баян-Өлгий аймагт 51 мянган төгрөг байна.