Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Б.Айдын ХУУРАМЧ” дипломтой юу?



Баян-Өлгий аймгийн боловсролын салбарын уналт, улс төрийн шахааны сүүдэр, багш ажилчдыг сүрдүүлж, солих явдлын цаана нэгэн хүний нэр тодорч байгаа нь цахим орчинд тархаад байна. Тэр бол тус аймгийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Айдын. Түүнийг тойрсон хуурамч диплом, авлига, улс төрийн дарамтын дуулиан сүүлийн үед олны анхаарлын төвд дахин орж ирлээ.
13 настайдаа их сургууль төгссөн гэх хачирхалтай түүх
Б.Айдын нь 1984 онд төрсөн бөгөөд 1992 онд ердийн хүүхдийн нэгэн адил 1-р ангид орж, түүний үеийн хүүхдүүд 2001 онд 9-р ангиа төгсөж байх үед, тэр бээр дээд боловсрол эзэмшсэн хүн болж, дипломтой хэмээн бүртгэгдсэн байна. Хэрвээ энэ үнэн бол 13 настайдаа дээд сургуульд элсэж, мөн онд сургуулиа төгссөн байгаа юм. Энэ нь Монголын боловсролын тогтолцооны логик, практикт огт нийцэхгүй, хуурамч дипломтой гэх хардлагыг улам лавшруулж буй.
Түүний олон нийтийн сүлжээнд өөрийнх нь байршуулсан зурган дээр 2016 онд “хамт сурч байсан оюутнуудтайгаа 15 жилийн дараа уулзсан” тухай дурдагддаг. Энэ нь түүнийг 2001 онд дээд сургуулиа төгссөн мэт харагдуулж, нас, боловсролын мэдээллийн зөрчлийг улам тодотгож байгаа юм.

Боловсролын салбарт биш, улс төрийн шахаанд идэвхтэй нэгэн үү?
Түүний ажлын арга барил нь боловсролын чанарыг дээшлүүлэхээс илүүтэй өөрийн хүмүүсийг ажилд томилох, халаа сэлгээг улс төрийн өнгө аястайгаар хийхэд чиглэсэн бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Б.Айдын нь “өөрийн шахааны хүнийг ажилд аваагүй” гэх шалтгаанаар сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг дарамтлан халж, солиулж буй аж. Мөн багш нарыг “МАН мандтугай” гэж хэлсэн хэмээн гүтгэн ажлаас нь халуулахыг оролдсон тохиолдол ч гарсан гэх.

Садны нөлөө ба авлигын сэжиг
Түүний ах Манкей нь 2012-2016 онд аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа дүүгээ Өлгий сумын 2-р бага сургуулийн захирлаар томилсон байдаг. Гэвч тухайн үед Б.Айдын нь авлигын хэргээр эрүүгийн хэрэгт холбогдон, ажлаасаа түдгэлзэж байсан талаарх мэдээлэл ч байна. Энэ бүхэн түүнийг боловсролын салбарт шударга, хариуцлагатай удирдлагын дүр төрхөөр харахад бэрх болгох нь ойлгомжтой.
Салбарын уналт ба түүний “оролцоо”
Хэдхэн жилийн өмнө БСШУ-ны сайд асан, одоогийн ГБХНХ-ийн сайд Л.Энх-Амгалан Баян-Өлгий аймагт ажиллахдаа Аймгийн боловсролын салбарынхантай уулзсан байдаг. Тухайн үед боловсролын салбарын уналт буюу 21 аймгийн боловсролын индексээр сүүл мушгиж байгаа нь нэгдүгээрт улстөржилтөөс болсон. Хоёрдугаарт багшийг ажилд авахад 10 сая авлига авлига шаарддаг талаар ч нээлттэй яригдаж байв. Энэ нь Б.Айдын мэтийн “шахааны хүмүүс” боловсролын салбарт ямар хэмжээний хор хохирол учруулж байдгийн нэгэн жишээ буй за.
АН-аас татгалзсан уу, эсвэл улс төрийн зүг чигээ сольсон уу?
2023 онд Б.Айдын өөрийгөө Ардчилсан намаас татгалзаж буйгаа цахим орчинд зарласан. Гэвч энэ нь шинэ үзэл санааны төлөө бус, улс төрийн өөр хүрээлэлд шургалж, нөлөөгөө хадгалах гэсэн зальт маневр байв уу гэдэг асуулт олон нийтэд бий. Харамсалтай нь, энэ бүхнээс боловсролын салбар хамгийн их хохирч байгаа билээ.

Энэ мэт зүйлсээс харахад Монголын ирээдүйг тодорхойлох боловсролын салбарын удирдлагад хуурамч дипломтой, улс төрийн шахааны хүн томилогдож, үнэнч багш, мэргэжилтнүүдийн хөдөлмөрийг үгүйсгэж, сурагчдын ирээдүйгээр наадаж байгаа нь хүлээн зөвшөөршгүй зүйл юм. Энэ бол зөвхөн нэг хүний бус, бүхэл бүтэн тогтолцооны гажигт дохио.
Эх сурвалж: Bolod.mn 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ