Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: Хуурамч баримт бичиг үйлдсэн, ашигласны улмаас учирсан 495,2 сая төгрөгийн хохирлыг буцаан төлүүлнэ



Баян-Өлгий аймгийн Прокурорын газар өнгөрсөн онд болон энэ оны нэгдүгээр улирлын байдлаар мөрдөн байцаалтын 387 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Үүнээс 19-ийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дахь хэсэгт заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргээр зүйлчилсэн аж. Энэ нь мөрдөн байцаалт явуулсан нийт гэмт хэргийн 4,9 хувийг эзэлж байна.

Прокурорын байгууллагаас хуурамч дээд боловсролын диплом ашиглаж ажилд орсон болон хуурамч баримт бичиг үйлдсэн гэх 19 хүнд холбогдох 16 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Уг хэргүүдийн улмаас улсад 495,2 сая төгрөгийн хууль бус цалин, урамшууллын хохирол учирсныг тогтоож, шүүх тухайн хохирлыг гэм буруутай этгээдүүдээр гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, шүүгдэгч А-гаас 113 сая, шүүгдэгч С-ээс 87,1 сая, Г-ээс 75,9 сая, Н-ээс 64,8, Е-ээс 49,5 сая төгрөгийн ажиллаж байх хугацаандаа авсан цалин, урамшууллыг тус тус гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцуулсан ба буцаан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлүүлсэн ажээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ