Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УЕПГ: Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэгт 250 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн


Прокурорын байгууллага төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх чиг үүргийнхээ хүрээнд гэмт хэрэг, зөрчил болон маргаан бүхий харилцааны улмаас улсад учруулсан хохирлыг төлүүлж, хор уршгийг арилгуулахад анхаарч, 2022 оны 11 сарын байдлаар нийт 841.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна.
Тодруулбал, 3.7 тэрбум төгрөгийн хохирлыг зөрчлийн хэрэгт, 785.1 тэрбум төгрөгийн хохирлыг эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тус тус нөхөн төлүүлжээ.
Төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэмт хэргийн тухайд, Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт 658.5 сая төгрөгийн, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт 784.5 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн бөгөөд үүнээс Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэгт 778.2 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлж, 250 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн байна.
Түүнчлэн прокурор 1723 иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож, улсын төсөвт 53.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр шийдвэрлүүлжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ