Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Учирсан хохирлын 55.6 хувь 423.9 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ



Аймгийн хэмжээгээр 222 хүн гэмт хэрэгт холбогдсон 263 гэмт хэрэг гарчээ. Үүний дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 68, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 126, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 15, хүрээлэн буй орчны эсрэг  гэмт хэрэг 38, бусад 16 гэмт хэрэг гарсан байна. Нийт учирсан хохирлын 55.7 хувь буюу 423.9 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 8(49.4%) тохиолдлоор өссөний дотор хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 8 (9.7 %) тохиолдлоор, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 65 (206.6%) тохиолдлоор, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 19 (200 %) тохиолдлоор, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын  журмын эсрэг гэмт хэрэг 7 (87.5%) тохиолдлоор тус тус өсчээ. 
 
Мөн хүүхдийн эсрэг гэмт хэрэг 1, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг 1, нийтийн албаны  ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 3,  хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг 4, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4 бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн нийт хэргийн 6.1 хувийг бүлэглэж, 18.6 хувийг согтуугаар үйлдсэн байгаа ба зөрчил гаргасан 214 хүнийг албадан саатуулж, 268 хүнийг баривчилсан  байна.

Аймгийн хэмжээнд нийт 12620 захиргааны зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 38.4 хувь буюу 3503 тохиолдлоор нэмэгдсэн байна.  
Эхний 6 сарын байдлаар 18 болон түүнээс дээш насны 10000 хүнд ноогдох бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 37  ноогдож байгаа бол гэмт хэргийн илрүүлэлт 42.7 хувьтай байна. Өнгөрсөн оны мөн үеэс гэмт хэргийн илрүүлэлт 12.4 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас 9 хүн нас барж, 84 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 760.6 сая төгрөгийн хохирол учирчээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ