Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гэмт хэргийн улмаас 514,6 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирчээ


Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны 3 дугаар улирлын байдлаар нийт 114 хэрэг шийдвэрлэжээ.
Үүнээс хүнийг алах гэмт хэрэг 2, бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах 6, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 33, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 1, хүчиндэх 6, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 1, хулгайлах 5, дээрэмдэх 1, залилах 4, мал хулгайлах 10, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 2, хахууль авах 2, хахууль өгөх 1, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 1, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 6, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 15, бусад төрлийн  18 эрүүгийн хэрэг байна.
Дээр хэргүүдтэй холбоотой 128 хүнд ял оногдуулсан аж.
Шүүхээс шийдвэрлэсэн 114 эрүүгийн хэргийн улмаас 104 эрэгтэй, 44 эмэгтэй, 8 насанд хүрээгүй хүүхэд, 3 хуулийн этгээд, 9 төрийн байгууллага хохирч, 9 хүн нас баржээ. Мөн 39 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 10 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 8 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 514,6 сая төгрөг байна.
Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн 56 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллан хяналт тогтоосон ажээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ