Баян-Өлгий аймагт оны эхний долоон сарын байдлаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 65 хэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 14 хувиар өсжээ.
Энэ нь бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 32.3 хувийг дангаараа эзэлж байгаа аж.
Эрүүгийн хуульд зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт гэр бүлийн хүчирхийлэл, үйлдвэрлэлийн осол, ажлын байрны хөдөлмөр хамгаалал, бусдын биед санаатай болон болгоомжгүйгээр гэмтэл учруулах зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулах хэргүүд хамаардаг.
Тухайн төрлийн гэмт хэрэг гарахад архидалт, ажилгүйдэл, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хувь хүний харилцааны соёл, ухамсар зэрэг хүчин зүйлс нөлөөлдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.