Үүнээс 9.4 тэрбум төгрөгийн хохирол байгальд учирсан гэж үзэж байгаа юм. Хууль бусаар мод бэлтгэх хамгийн их буюу 41 хувийг эзэлж байна.
Тухайлбал, Хөвсгөл аймагт байгаль орчны эсрэг гэмт хэрэг 58 бүртгэгдсэнээс 50 нь хууль бусаар мод бэлтгэсэн хэрэг байгаа юм. Дээрх 58 гэмт хэргээс улбаалан 300 орчим сая төгрөгийн хохирол байгаль орчинд учирсныг тогтоожээ. Хөвсгөл аймагт хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг хамгийн их бүртгэгдсэн гэх мэдээллийг өглөө.
Уг гэмт хэргийг үйлдэж буй этгээдүүдийн талаас илүү хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байдаг байна. Өнгөрөгч 2024 онд ашигт малтмал, мод хууль бусаар олборлох гэх мэт гэмт хэрэгт 543 хүн холбогдсон бөгөөд 83 хувийг шүүхээр шийдвэрлээд байгаа юм. Хууль бусаар ашигт малтмал, мод бэлтгэх нийт гэмт хэрэг нь байгаль баялгийн хууль бусаар олборлох гэмт хэргийн 70 орчим хувийг эзэлдэг байна. Тус гэмт хэргийг үйлдвэл эрүүгийн хуулиар торгох, тэнсэх, эрх хязгаарлах хорих арга хэмжээ авдаг байна. Ашиг сонирхол олох зорилгоор хууль бусаар мод бэлтгэсэн бол байгаль орчинд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж төлдөг аж.