Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд живж амиа алджээ



Хэнтий аймгийн Галшар сумын Буянтбулаг багийн /аймгийн төвөөс урд зүгт 145 км-т, сумын төвд/ Тус сумын харьяат иргэн Э /46 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн/ Баруун голд живсэн тухай дуудлага 2020.07.26-ны өдрийн 15:35 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:45 цагт “Баруун гол”-оос баруун зүгт 6 км-т “Буянтбулаг Баруун-Адаг” гэдэг газраас иргэн Э-ийн цогцсыг олж, эмнэлгийн байгууллагад шилжүүлж өгсөн байна. 
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур бороо ихтэй, гол нуурууд үерийн түвшинг давсан тул иргэд, олон нийт
 
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
 
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хувийн аюулгүй байдлаа сайтар хангах,
 
-Аялаж зугаалж, амарч яваа иргэд гол, ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
 
-Гол, ус гатлахдаа баталгаатай зам, гарцаар гарах зэргээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ