Өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдаан боллоо. Хурлаар Баянгол дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталжээ.
Дээрх хөтөлбөрийг боловсруулахдаа дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН-ын хорооноос дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгаж, иргэдийн дэмжсэн саналуудыг баяжуулан Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан гэж албан эх сурвалж мэдээлэв.