Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ


“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг дэлхийн 187 улс 1991 оноос өнөөг хүртэл жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэг уриа, нэгдмэл зорилгын дор тэмдэглэж ирсэн.
Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх, нэмэгдүүлэх зорилготой “ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор зохион байгуулагдаж байгаа энэхүү аян, олон улсын санаачилгад БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ХАРЬЯА ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧИД нэгдэж байна.
Баянгол дүүрэг 2020-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих дэд хөтөлбөр боловсруулж шинэ баг, шинэ бодлого хэрэгжүүлнэ.
“Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоож, амар амгалан нийгмийг бүтээхэд та бидний зөөлөн сэтгэл, эр зориг, уужим ухаан, хүчин чармайлт нэн чухал юм.
Эрхэм Баянголчууддаа хүүхэд эмэгтэйчүүдэд ээлтэй дүүрэг байхын төлөө “ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе” аянд нэгдэхийг уриалж байна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ө.СУМЪЯАБААТАР
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ