Автомашин онхолдсон зам тээврийн осол өнөөдөр (2024.12.13) гарчээ. Тодруулбал Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутаг дэвсгэрт автомашин онхолдож хоёр хүн амиа алдаж, 1 хүн гэмтсэн байна.
Ослын дуудлага өнөөдөр 02:15 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу шалгахад иргэн Б-ийн жолоодож явсан “Toyota Prius-30 маркийн автомашин онхолдож, автомашинд зорчиж явсан 34-35 насны хоёр хүн амиа алджээ. Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Хол, ойрын замд гарахдаа үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангаж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.