Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Нарангэрэл: Коронавирусийн хоёр дахь давалгаанаас сэргийлэхийг анхааруулж байна




ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж,  14  сая хүн 899 мянган хүн өвчилж, 617  мянган хүн нас баржээ. 8.9 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарч, 5.3 сая хүн эмчлүүлж байна.  Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинд  213 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авлаа. 4000 гаруй хүн эндсэн байна. Өвчлөл өмнөх өдрийхөөс 16 мянган хүнийр бага, эндэгдэл ижил түвшинд байна.
Дэлхийн эрдэмтэн судлаачид улс орнууд хүн амынхаа 90 хувийг гар угаа, амны хаалт зүүх, хүн хоорондын зайг барих арга барилд сургаж, хэрэгжүүлэ чадвал дэгдэлт их хэмжээгээр гарахгүй гэдгийг судалгаагаар нотолсон байна. Мөн  Их британи улсад цар тахлын болзошгүй аюул хүйтэн бүсийн орнуудад их тохиолдох учраас хоёр дахь давалгаанаас сэргийлэхийн тулд тохиолдолыг оношлох хүчин чадлыг нэмэгдүүлж, хөл хорионы  арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргахыг зөвлөсөн байна. Мөн Калифорны их сургуулийн судалгаагаар коронавирусийн шинж тэмдэг бүдэг байсан хүмүүс коронавирусийн эсрэг дархлаа сул тогтож хэдхэн долоо хоногийн дараа арилж байна. Харин хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсийн дархлаа харьцангуй удаан байгаа талаарх судалгааг гаргасан байна. Үүнийг батлахын тулд  тус сургуулийн эрдэмтэд коронавирусээр өвчилсөн  34 хүнийг гурван сарын турш хяналтандаа байлгаж судлахад  73 өдрийн дараа дархлал тогтоцын түвшин 50 хувиар буурсан байсныг тогтоосон байна.
Сүүлийн 24 цагийн байдлаар ОХУ-д 5842 хүн шинээр халдвар авсан байна. Энэ нь өвчлөл гарснаас хойш хамгийн бага буюу өвчлөл буурсан өдөр болжээ. Мөн сүүлийн хоёр өдөр ОХУ-ын өвчлөл мянга гаруй хувиар буурсан сайн мэдээ байна.
Манай олон аймагтай хил залгадаг Буриад, Тува, Читид, Алтай Бүгд найрамдах улсад өвчлөл  28-45 хүнээр  нэмэгдсэн байна.   Манай улсын хувьд өчигдөр /2020.07.21/ Токио Улаанбаатарын  үүргийн онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн. Энд бага насны хүүхэдтэй 89, жирэмсэн 4, өндөр настан 35, эмнэлгийн шалтгаантай 24 хүн байсан.  Эдгээрээс цэргийн төв эмнэлэгт 5 хүнийг тусгаарласан. Ажиглалтанд шинээр 333 хүн орсон. Харин ажиглалтнаас 80 хүн гарсан. Одоо нийт 3395 хүн ажиглалтанд байна” хэмээлээ.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ