Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Орон нутагт коронавирусийг оношилж эхэллээ



  • АНУ-д 14 минут тутамд нэг хүн халдвар авч, 20 минутад нэг хүн нас барж байна
  • Коронавирусийн халдварын тархалт Итали, Испани, АНУ-д эрчимтэй өссөн байгаа бөгөөд өдгөө дэлхий даяар 575 мянган тохиолдол, 26600 нас баралт бүртгэгджээ
Шинэ төрлийн коронавирусийн нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгөв. ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ “Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн ХӨСҮТ-д тав, Увсад хоёр, Дархан-Уул аймагт 19, Сэлэнгэд дөрөв нийт 32 хүний шинжилгээнд шинэ коронавирус илрээгүй. Харин гуравдугаар сарын 28-нд ХӨСҮТ болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй, нэмж халдвар илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 220 сэжигтэй тохиолдлыг хянаж байна. Дархан-Уул аймаг ХӨСҮТ-д хийдэг шиг шинэ коронавирусийн шинжилгээ хийх бүрэн боломжтой болсон. Тийм учраас Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг хойд аймгуудын шинжилгээг хийнэ. Нийт дөрвөн аймаг коронавирусийн халдвар оношилдог болгохоор ажиллаж байна. ХӨСҮТ-д эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал сайн байна” гэв. Өчигдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 201 улсад бүртгэгдсэн бөгөөд АНУ-д гэхэд 14 минутад нэг хүн шинээр халдвар авч, 20 минут тутамд нэг хүн нас барж байгаг албаныхан онцлов. Мөн хүүхэд болон залуучууд халдвар тусах эрсдэлтэйг ДЭМБ-аас анхааруулж буй. ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Тусгаарлах байранд 2843 хүн ажиглалтад бий. Тусгаарлах байранд байгаа иргэд сэтгэл зүйн зөвлөгөө авах шаардлагатай үед СЭМҮТ-өөс эмч нар дууд лагаар очиж зөвлөгөө өгч байна. Хэн нэгэн судлаач, эрдэмтэн сошиал ашиглан элдэв мэдэгдэл хийж, бидний ажлыг хүндрүүлэхгүй байхыг хүсье” гэв. Коронавирусийн халдварын тархалт Итали, Испани, АНУ-д эрчимтэй өссөн байгаа бөгөөд өдгөө дэлхий даяар 575 мянган тохиолдол, 26600 нас баралт бүртгэгджээ. БНХАУ болон БНСУ-д коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирж, хоёр дахь давлагаа эхэлснийг ДЭМБ-аас анхааруулав. Түүнчлэн Вьетнам, Сингапурт халдварын тохиолдол огцом нэмэгджээ.  
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ