Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймгийн Булган сумын 4 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулжээ


Нутгийн зам төслийн хүрээнд хэрэгжсэн Ховд аймгийн Булган сумын төвийн  багц-1 буюу 4,58 км хатуу хучилттай авто замыг үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад орууллаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн 6 метр, 2 талдаа 1,5 метрийн өргөнтэй явган болон дугуйн замтай.
Хучилтын хийцийн тухайд хөлдөлтөөс хамгаалах үе 300 мм, цементээр бэхжүүлсэн суурь 200 мм, суурь асфальтбетон 40мм, өнгө асфальтбетон 30мм, хөвөөний өргөн 1,5 метр аж. Нийтдээ 9 цэгт ган дугуй хоолой, 36 ширхэг дохионы шон, 77 ширхэг босоо тэмдэгтэй баригдсан.
Авто замын барилга угсралтын ажлыг “Оффрөүд таван богд" ХХК гүйцэтгэж, техник, технологийн хяналтын зөвлөхөөр “Ар Си Эс Си” ХХК болон “Кеаро”ХХК-ийн түншлэл ажилласан бол зураг төслийг  “Ихэр мөнх” ХХК гаргажээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ