Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Зам засварын ажилд зориулж чулуу бутлах үйлдвэр байгуулав


Дундговь авто зам компани нь “Авто замын тухай” хууль, бусад холбогдох дүрэм, журам, зааврыг удирдлага болгон Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан 2022 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 121 тоот “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжуудыг хариуцан ажиллах гэрээ”, мөн өдрийн 111 тоот “Улсын чанартай авто зам, замын байгууламжид 2022 онд хийгдэх засвар, арчлалтын ажлын гэрээ”-г тус тус хэрэгжүүлэн хариуцсан улсын чанартай хатуу хучилттай болон ердийн хөрсөн зам, замын байгууламжийн урсгал засвар, арчлалтын ажлын батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулан цаг тухайд нь хийж гүйцэтгэн авто замын бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн замын арчлалт, засварын ажлыг хоёр бригад хэсэгт хуваагдан 38 хүний бүрэлдэхүүнтэй 25 машин механизм, бусад тоног төхөөрөмжийг ашиглан гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын чанар бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор Дундговь аймгийн төвд цагт 60 тн Асфальтбетон хольц үйлдвэрлэх хүчин чадалтай асфальтон завод, цагт 45 м3 хүчин чадалтай чулуу бутлан ангилах үйлдвэрийг байгуулан ашиглаж байгаа юм.
А0201 дугаартай УБ-Мандалговь чиглэлийн 172 км-270.2 км хүртэлх 98.2 км хатуу хучилттай авто зам, замын байгууламжид хийгдэх засварын ажил 2022 оны зургаадугаар сарын 03-ны өдөр эхлүүлэн батлагдсан график төлөвлөгөөний дагуу хөвөөний угаагдсан буюу суулт үүссэн хэсэгт шороо нэмж засварлах, дохионы төмөр бетон шонд гэрэл ойлгогчтой хуулга наах , замын тэмдэг шинээр суулгах, хоолой цэвэрлэх , хоолойн амсар цэвэрлэх, хог гараар зайлуулах, километрийн тэмдэг суурилуулах, дохионы төмөр бетон шон суулгах, асфальтбетон хучлагын ан цав заадсыг заадас зүсэгч төхөөрөмжөөр гагнах, асфальтбетон хучлагад гарсан нүхэн эвдрэлийг халуун асфальтаар нөхөж засварлах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн 0 км-154 км хүртэлх хатуу хучилттай авто замын байгууламжид хийгдэх засварын ажлаа 2021 оны зургадугаар сарын 08-ны өдөр эхлүүлэн батлагдсан график төлөвлөгөөний дагуу хөвөөний угаагдсан буюу суулт үүссэн хэсэгт шороо нэмж засварласан, дохионы төмөр бетон шонд гэрэл ойлгогчтой хуулга наах, Замын тэмдэг шинээр суулгасан, хоолой цэвэрлэх, хоолойн амсар цэвэрлэх, хог гараар зайлуулах, асфальтбетон хучлагын ан цав заадсыг заадас зүсэгч төхөөрөмжөөр гагнах, дохионы төмөр бетон шон суулгах, километрийн тэмдэг суурилуулах, Хулд орчмын замыг хэсэгчлэн дахин боловсруулж, хучилтын ажил, асфальтбетон хучлагад гарсан нүхэн эвдрэл халуун асфальтаар нөхөж засварлах ажлуудыг гүйцэтгэсэн аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ