Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Архангайн дарга нарын хэргийг хэлэлцэнэ


Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхим ирэх Даваа гаригт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 162 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн 511 дүгээр магадлалтай, Б.Өсөхбаяр, Ц.Мөнхнасан, Т.Батсүх нарт холбогдох хэргийг шүүгдэгч Т.Батсүхийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.
Хэргийн талаар танилцуулахад, Архангай аймгийн ИТХ-ын дарга асан Б.Өсөхбаяр 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд ИТХ нь хуралдаагүй байхад “Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал хэлэлцсэн” хэмээн хуурамч тогтоол гаргаж, улмаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь хурал болоогүй гэдгийг мэдсээр байж дөрөвдүгээр сарын 19-нд уг хуурамч тогтоолыг АМГТГ-т хүргүүлж, Цэнхэр сумын нутаг, Шоронгийн ам гэх газарт 4.75 га газрыг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан байдаг. Тэр дүгнэлтэд үндэслэн “Тунгалаг Тамир ар” гэх нөхөрлөлтэй таван жилийн хугацаанд бичил уурхайгаар ашиглах гэрээ байгуулсан юм. НПГ-аас тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчаар татсан юм.
Үүнээс гадна Засаг дарга асан, ИТХ-ын төлөөлөгч Ц.Мөнхнасан ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэрэг үйлдсэн нь олон нийтийн сүлжээнд тухайн жилүүдэд олны анхааралд өртөж байсан билээ. Эл хэрэгтэй хамт Т.Батсүхийн албан тушаалаа урвуулан ашиглаж, хүрээлэнгийнхээ төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэх хэргийг ч шийдвэрлэх байсан юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ