Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ш.Батхүүгийн хорих ялыг хэвээр үлдээж, Г.Алтан, Э.Сүрэн, Б.Мөнхжаргал нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг зургаадугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцсэн байна.

Хадгаламж банкийг дампууруулж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 51 хувийг Английн "Стандарт" банкны Өмнөд Африк дахь салбарт барьцаалж, 100 гаруй сая ам.долларын зээл авсан гэх Ш.Батхүү нарт холбогдох хэргийг анх 2013 оноос шалгаж эхэлж байжээ. 


Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны шүүгч Б.Батцэрэн "Хэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтооход хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хангалттай хүрэлцэхүйц байх шаардлага хангагдсан байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Тэднийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж дүгнэлээ. 

Тийм учраас шүүгдэгч Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж байна" гэжээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ш.Батхүүд есөн жилийн хорих ял оноож байсан юм. 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхээс Г.Амарбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, мөн давж заалдах шатны шүүхээс Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол магадлалд зохих өөрчлөлт орууллаа.

Түүнчлэн энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгийг хураасан, буцаан олгосон зарим заалтыг хүчингүй болгох, зөвтгөн өөрчлөх шийдвэрийг гаргасан байна. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ