Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тарваган тахлын голомт идэвхтэй байна


Хамгийн сүүлд Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоосон талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн. Тус төвөөс 2024 оны долдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд Яруу, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул сумдын нутгаар тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээ хийж гүйцэтгэжээ. Энэхүү шинжилгээгээр Яруу сумын нутгаас олзворлосон тарваганы зэм үхдэлээс тарваган тахлын нянг илрүүлсэн байна.
Өмнө нь тус сумын Улиастай суманд 2023 оны есдүгээр сард тарваган тахал өвчин батлагдаж, үүнтэй холбоотойгоор тус аймагт хөл хорио тогтоож байсан билээ. Хэрэв тарваган тахал өвчнөөр өвчилсөн тохиолдолд тухайн хүн өөрөө хариуцлага хүлээнэ гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулсан юм. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 17 аймгийн 81 сумд тарваган тахлын голомт идэвхтэй байгааг тогтоосон аж.
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД:
  •  Тарвага агнахыг хориглох
  • Тарваганы түүхий мах, дотор эрхтнийг хэрэглэхгүй, өвчихгүй байх
  • Агнасан тарвага, түүний махыг хөлдөөж хадгалахгүй, тээвэрлэхгүй байх
  • Тарвага, тулам худалдах, худалдаж авахгүй байх
  • Бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлж тарваганы нүх, дош руу ойртохгүй байх
  • Тарваганы үхдэл, сэг зэм, хөдөлгөөн нь удааширсан тарвагатай таарвал гар хүрэлгүй орон нутгийн болон нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд мэдээлэх арга хэмжээг авахыг зөвлөе.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ