Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Говь-Алтай аймагт тарваган тахлын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ


"Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол лабораторийн PCR шинжилгээний дүнгээр эерэг гарч, онош батлагдлаа.
Голомтод халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Нэгдүгээр хавьтлуудаас тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, эмчийн бүрэн хяналтад орсон.
Эцсийн халдваргүйжүүлэлтийг нийт 680 м.кв талбайд хийлээ.
Эрсдэлт бүлгийн иргэдэд мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлж, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрээр хөл хорионы дэглэм үргэлжилж байна" хэмээн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
Тарваган тахал нь шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнсээр дамжин халдварладаг учир өвчин туссан хүн бусдад тараах магадлал их байдгийг тус төвөөс анхаарууллаа.
Говь-Алтай аймгийн Бугат суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, зургаадугаар сарын 27-ноос аймгийн төвөөс гарах хөдөлгөөн, Бугат сумд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, орох, гарах хөдөлгөөнийг тус тус зургаан хоногоор зогсоогоод байгаа тухай мэдээлж байв. Уг сэжигтэй тохиолдол шинжилгээгээр тарваган тахал болох нь батлагджээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ