Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Завхан аймагт тарваган тахлын нян илэрчээ


Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын голомт идэвхтэй байгааг тогтоосон байна. Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс (ЗӨСҮТ) 2024 оны долоодугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд Завхан аймгийн Яруу, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул сумын нутгаар тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээг хийсэн байна.
Шинжилгээгээр Яруу сумын нутагт тарваганы зэм үхдлээс тарваган тахлын нянг илрүүлж, тус суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоожээ.
Зөвлөмж:
  • Хөдөө, хээр явахдаа хөдөлгөөн нь удааширсан буюу өвчилсөн байх магадлалтай, үхсэн тарвага, зурам, мэрэгч амьтантай ойртохгүй байх хэрэгтэй. 
  • Тарваганы дошноос хол суух
  • Тарвагатай ойртоогүй мөртлөө бүүрэг үсрээд халдвар авсан тохиолдол бий.
  • Тарваганы түүхий, шүүрхий бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзах.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ