Онон гол Дадал сум орчимд усны түвшин 60 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 195 см даван хүчтэй үерлэж байна.
Түүнчлэн Балж, Хурх, Барх гол үерийн аюул түвшингээс 45-65 см даван үерлэсэн хэвээр байна. Онон голоор өнгөрч буй энэхүү үер ойрын жилүүдэд тохиогоогүй томоохон хэмжээний үерт тооцогдох хэмжээнд байна.
Ус судлалын Онон-Биндэр харуулын олон жилийн түүвэр мэдээнээс харахад 1973,1985,1990,1991,1993,1998,2009, 2012,2013 онд томоохон хэмжээний үер ажиглагдаж байжээ.