Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх ЗӨВЛӨМЖ


Монгол Улсад халдварт Улаанбурхан өвчнөөр өвчилсөн 2 тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий нийтэд 2024 оны эхний долоон сарын байдлаар 178 улс оронд 210 мянга орчим тохиолдол батлагдсанаас Азербажан, Киргизстан, Казакстан зэрэг улс орнуудад халдварын тохиолдол өндөр байгаа юм.
ЭМЯ-наас уг өвчнийг бага насны хүүхдэд маш аюултай халдварт өвчин хэмээн мэдээлсэн.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс улаанбурхан өвчнөөс сэргийлэх дараах зөвлөмжийг танилцуулав.
  • Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох
  • Илчлэг, тэжээллэг хоол өгөх
  • Өдөрт 4-5 удаа заавал хооллох
  • Хүүхдэд А, С аминдэмээр баялаг хоол хүнс түлхүү өгөх
  • А,Д,С аминдэм болон бусад аминдэмийг нэмэлтээр өгөх
  • Хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх
  • Асаргааг сайжруулж, усан чийрэгжүүлэлт хийх
  • Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ, 2 цаг тутамд агааржуулалт хийх
  • Аль ч насны хүн улаан бурхан өвчнөөс сэргийлэхийн тулд дархлааг дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах хоол хүнс хэрэглэх шаардлагатай.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ