Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ


Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 17:05 цагийн орчимд “Хоёр автомашин мөргөлдсөн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа хийхэд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Toyota Vellfire, Dayun, North Benz маркийн автомашинууд мөргөлдөж, Vellfire маркийн автомашины жолооч гэмтэж, эмнэлгийн тусламж авчээ.
Одоогоор нэг жолоочийн биеийн байдал хүнд байгаа аж.
Мөн тухайн тээврийн хэрэгсэлд жолоочоос гадна зорчигч байгаагүй гэдгийг албаныхан мэдээллээ. Төв аймгийн цагдаагийн газраас ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ