Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Говь-Алтай аймагт 44 өрхийн 20 855 малыг устгажээ


Говь-Алтай аймгийн Цогт суманд малын гоц халдварт ямааны годрон өвчин бүртгэгдсэн. Цаг үеийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний хэрэгжилттэй танилцах шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг даалгавраар МЭЕГ-ын дарга Х.Алтангэрэл тэргүүтэй мэргэжлийн баг энэ сарын 16-21-нд тус аймагт ажиллаж, холбогдох байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сумын 44 өрхийн 20,855 малыг устгалд хамруулжээ. 92.7 мянган метр квадрат талбайг халдваргүйтгэн, голомтын эцсийн ариутгалыг бүрэн дуусгасан байна. 

Идэвхтэй тандалтад 102 өрхийн 44.7 мянган мал, идэвхгүй тандалтад 10 сумын 255 өрхийн мал сүргийг хамруулж,  годрон өвчний өвчлөл энэ сарын 16-ны өдрөөс хойш шинээр бүртгэгдээгүй гэв.

МЭЕГ-ын дарга Х.Алтангэрэл Цогт сумын ЗДТГ, сумын Онцгой комисс болон аймгийн Мал эмнэлгийн газрын бүрэлдэхүүнтэй уулзаж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт болон хууль зөрчсөн үйлдлүүдэд авах арга хэмжээний талаар мэдээлжээ. 

Мөн мэргэжил арга зүйн зөвлөгөө хүргэн ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд тухайн сумын мал эмнэлгийн байгууллагуудад годрон өвчний шинж тэмдэг, халдвар дамжих зам, эрсдэлийг бууруулах мэдээллийг малчдад шуурхай хүргэх үүрэг өгөв.

Мөн Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг дэмжих, зөвшөөрөлгүй отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн, хээлтүүлэгч малд тавих хяналтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна гэж ХХААХҮЯ мэдээлэв.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ