Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тоглохоор гараад сураггүй болсон долоон настай хүүг эсэн мэнд олжээ


Дархан-Уул аймгийн Шарынгол суманд өчигдөр 08:30 цагийн орчим долоон настай, эрэгтэй хүүхэд гадаа тоглоно гэж айлаас гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлага мэдээлэл Онцгой байдлын Ерөнхий газарт иржээ.
Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид А /7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 19:35 цагаас эхлэн “Булагт”, Хавчуу гэдэг газруудад зохион байгуулж, Дархан-Уул аймгаас зүүн урд зүгт 68 км, Шарын гол сумаас зүүн урд зүгт найман км-т Санжинт багийн Ар хавчуу гэдэг газраас 20:26 цагт эсэн мэнд олж ээж О-д хүлээлгэн өгсөн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ