Хөвсгөл аймгийн 22 сум, 1 тосгон өндөр хурдны интернэтийн шилэн кабелийн сүлжээнд холбогдсон байна. Тус аймагт үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчийн тоо 176,954, интернэт хэрэглэгч 106,700 байна. Аймгийн хэмжээнд хүн амын 6 болон түүнээс дээш насны иргэдийн 95,5 хувь нь гар утас хэрэглэгч, 76,3 хувь нь интернэт хэрэглэгч байна.
Хүн амын 42,3 хувь нь интернэтийг байнга хэрэглэдэг, 56,7 хувь нь шаардлагатай үедээ хэрэглэдэг байна. Төвд амьдардаг иргэдийн 72,4 хувь нь хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн 48,9 хувь нь интернэт хэрэглэж буй талаар Хөвсгөл аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Д.Сумаадагва мэдээллээ.