Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дугуйн замыг өргөтгөнө



2024 онд шинээр 41.7 км авто зам, 843 у/м гүүр, өргөтгөн шинэчлэх 19.5км авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн замын хяналтын камерын нэгдсэн ухаалаг систем нэвтрүүлж,дөрвөн байршилд төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц барих аж. Одоогоор таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарцын ажил 68 хувьтай үргэлжилж байна.

Тэгвэл Геологийн төв лаборатори, “Гермес” худалдааны төвийн ойролцоох нүхэн гарцын барилга угсралтын ажлыг маргааш эхлүүлнэ. Нийслэлчүүдийн автомашины хэрэглээг бууруулах, дугуйгаар зорчих хэвшлийг дэмжих зорилгоор хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөх ажлыг эхлүүлнэ. Цаашид таван дүүргийн 42 байршлын 3.26 га газрыг нийтийн эдэлбэрт авч явган зам, тохижилт, авто зогсоол хийх аж.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ