Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зүүн дөрвөн замаас Нарантуул зах хүртэлх гээд 17 байршлын замыг засварлах ажил ирэх сарын 10-наас эхэлнэ

Улаанбаатар хотын зам засварын ажил дөрөвдүгээр сарын 10-наас эхлэх гэж байна. Зам засварын үеэр ямар ажлууд хийгдэх болон борооны ус зайлуулах шугам суурилуулах эсэх талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ онд Нийслэлийн Замын Сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км замд ээлжит засварыг хийнэ. Тухайлбал:
  • Намъянжугийн гудамж буюу Зүүн дөрвөн замаас Нарантуул зах хүртэлх авто зам
  • Ботаникийн уулзвараас Улиастайн гүүр хүртэл авто замыг засна.
Засварын үед авто замын хучилтын хийцийг хүчитгэх, инженерийн шугам сүлжээний худгуудын түвшнийг тохируулж өндөрлөх, хашлага, явган замын засвар үйлчилгээг хийх, тэмдэг тэмдэглэгээг шинэчилнэ. 
Чулуун хийцтэй авто замын хашлагуудыг солихгүй, түвшнийг өндөрлөнө. 
Замын нүхэн эвдрэл засварлах, заадас буюу хагарал гагнах, тэмдэг, тэмдэглэгээг сэргээх, гүүрний урсгал засварууд байнга хийгдэнэ.
Авто замын урсгал засварын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 10-наас эхэлж, арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Энэ жил шар усны үерээс шалтгаалж, замын эвдрэл нэлээдгүй үүсэж байна. Энэ тохиолдолд яаралтай буюу хүйтэн асфальт бетоноор нүхэн эвдрэлийг засаж байгаа юм.
17 байршилд засварлахаар төлөвлөсөн авто замууд нь борооны ус зайлуулах ил болон далд шугамтай. Засварын үеэр шүүрдэх худгуудын түвшнийг тааруулж, замын гадаргуу дээр тогтсон усыг бүрэн хүлээж авах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Зам засварын ажлыг гүйцэтгэх тендерийг сонгон шалгаруулж, гэрээ хийгдэх ажлууд эхэлж байна" гэж ярилаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ