Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Оршин суугчид: Байрыг шинээр барьтал улсаас түрээсийн мөнгө өгч чадах уу?


Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өнгөрсөн нэгдүгээр сард болсон газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар орон сууцны оршин суугчид өнөөдөр /2024.04.10/ холбогдох албаныханд шаардлага хүргүүллээ.

Барилга хот, байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбат:
-Тухайн орон сууцыг хүчитгэл хийж засварлах уу, нураагаад дахин шинээр барих уу гэдэг эцсийн дүгнэлтийг Улсын онцгой комисс гаргана. Барилга, хот байгуулалтын яамны зүгээс холбогдох нарийн мэргэжлийн шинжилгээ хийж, дүгнэлтийг гаргасан. Бид эцсийн шийдвэрийг гаргахгүй. Барилгыг шинээр барих болон хүчитгэж засвар хийхээр бол нарийвчилсан зураг төслийг заавал хийнэ. Мэргэжилтнүүд тухайн байрыг газар хөдлөлтөд тэсвэргүй болсон гэж дүгнэсэн. Харин 204, 201, 830 байранд хүчитгэл засвар хийх боломжтой.
Оршин суугч Б.Мягмарсүрэн:
-Оршин суугчдын зүгээс тухайн орон сууцанд хийсэн эцсийн дүгнэлтийг хүлээж, өнөөдөртөө багтаж хариу авахаар хандлаа. Эхний дүгнэлтээр орон сууцны барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэж гарсан. Тиймээс орон сууцыг нураах гээд байгаа юм уу, засвар хийх гээд байгаа юм уу гэдэг дүгнэлт нь хэрэгтэй байна. Барилгыг нураагаад, шинээр барина гэхээр цаг хугацаа их шаардана. Дор хаяж 2-3 жил болно. Энэ хугацаанд бидний эрх ашиг яах нь тодорхойгүй байдаг. Бид одоохондоо улсаас түрээсийн байрны мөнгийг шийдсэн учраас энд тэнд амьдарч байна. Одоогийн байдлаар эхний найман сарын мөнгийг өгсөн. Тэрнээс цааш яах билээ. Шинэ байр баригдтал татвар төлөгчдийн мөнгөөр түрээсээ төлөөд байх уу. Удахгүй УИХ-ын сонгууль нь болж, засаг төр нь солигдоно. Бидний асуудлыг үргэлжлүүлэн шийдэж чадах уу гээд асуудал гарах эрсдэлтэй.
Бидний зүгээс байраа засварлаад орж болохоор байгаа гэж бодож байна. Нэг дүгнэлт гаргах гэж гурван сар болсон. Энэ хугацаанд ямар нэгэн ашиг сонирхол орчихов гэж хардаж байна. Манай байр тухайн орон сууцны таван давхарт гурван өрөө 65 м.кв байр байсан. Манайх харьцангуй бага галд өртсөн. Зарим айл нь галд бүрэн шатаж, амьдрах боломжгүй байгаа гэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ