НҮБ-ын Ерөнхий Ассамблей өчигдөр /2024.03.21/ 2025 оныг Олон улсын энх тайван, итгэлцлийн жил болгон зарлахаар шийдвэрлэжээ.
Ингэхдээ өргөн хүрээний яриа хэлцэл, хэлэлцээрийн замаар мөргөлдөөнийг шийдвэрлэхийг Олон улсын хамтын нийгэмлэгт уриалж, тогтвортой хөгжил, энх тайван, аюулгүй байдал, хүний эрхийг үнэт зүйл болгон хамгаалах, олон улсын харилцаанд энх тайван, итгэлцлийг бэхжүүлэхийг санал болгов.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей тухайн өдөр тогтоол баталж, үндэстэн дамнасан зохион байгуулалттай бүх хэлбэрийн гэмт хэргээс учруулж буй аюул заналыг олон нийтэд ойлгуулах, холбогдох хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх олон улсын өдөр болгон зарласан байна.